ШИЛЭН: Дээд шүүхийн шүүгчид 12.5 сая төгрөгөөр “илтгэх урлагийн“ хичээл заалгажээ
2023 оны 9 сарын 18
Дээд шүүхийн шүүгчид 12.5 сая төгрөгөөр илтгэх урлагийн хичээл заалгасан байна.
Тодруулбал, Дээд шүүхийн шүүгчид 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр "Болор бумбан гэрэл" ХХК-төй цахим сургалтын гэрээ үзэглэж, 12.5 сая төгрөгөөр илтгэх урлагийн хичээл заалгажээ.
Тус гэрээг "Болор бумбан гэрэл" ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Болорчимэг, Монгол Улсын дээд шүүхийн тамгын газрын дарга н.Заяадэлгэр нар хийж, ийнхүү сургалт зохион байгуулжээ.
Товхондоо, Улсын Дээд шүүхийнхэн Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
650935
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс