ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнд ЯЛ ОНООЖ, дэд даргыг нь цагаатгав

2023 оны 9 сарын 18

Arslan.mn

ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэн, дэд дарга байсан Б.Алтанцом нарт холбогдох албан тушаалаа урвуулсан хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт хэлэлцэн шийдвэрлэлээ.

2019 оны есдүгээр сарын 22-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, НПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан дээрх албан тушаалтнуудад холбогдох хэргийн мөрдөн байцаалт 2020 оны наймдугаар сарын 28-нд дууссан байдаг. Прокуророос ИНЕГ-ыг удирдаж байсан эл хоёр хүнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр 2021 оны нэгдүгээр сарын 21- нд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс хойш гурван жил гаруйн дараа ийнхүү гэм буруутай, эсэхийг нь тогтоолоо.

Л.Бямбасүрэн 2015 оны арваннэгдүгээр сарын 2-ны 134 дүгээр тогтоолоор ИНЕГ-ын даргаар томилогдсоныхоо дараа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийг зөрчин Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан, өдгөө Худалдаа, хөгжлийн банкныхны хэргийн яллагдагч Д.Ганбатын туслахаар ажиллаж байсан Л.Отгончимэгт 22.3 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг олгох тушаал гаргаж, түүний данс руу 20 сая төгрөг шилжүүлж давуу байдал олгосон хэрэгт холбогдсон. Уг нь салбарын хууль, журамд “ИНЕГ болон түүний харьяа байгууллагад таваас доошгүй жил ажилласан, үндсэн ажилтан байна”, “Урьд өмнө улсаас буюу байгууллагаас орон сууц авсан болон орон сууцын үнийн хөнгөлөлт эдэлсэн бол хөнгөлөлт олгохгүй” гэх заалтыг зөрчин Д.Ганбатын туслах эмэгтэйд ажлаасаа чөлөөлөгдсөнөөс нь хойш буюу 2017 оны арваннэгдүгээр сард Худалдаа, хөгжлийн банкны дансанд нь 20 сая 70 мянган төгрөг шилжүүлж давуу байдал олгосон байдаг. 

Үүнээс гадна “Ковид”-ын хуулиар ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг шалгах үед ЗТХЯны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэж асан С.Мөнхнасанд бас давуу байдал олгож, 2007 онд 20 сая төгрөгийн орон сууцын дэмжлэг авсан байхад нь хууль, журмаа зөрчин 10 жилийн дараа буюу 2017 оны арванхоёрдугаар сард дахин 10 сая төгрөг шилжүүлэх тушаал гаргаж, есөн саяыг нь олгосон үйлдэлд яллагдсан юм. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг зохион байгуулан удирдсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноов. Харин дэд даргаар ажиллаж байсан Б.Алтанцомын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгалаа. 

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650932
0 эможи

Зочин
2023-09-18 20:53
Бузруудад дутуу ял оноожээ. Эрдэнэбат гэгч ялтан . Австрали руу зугтсан . Бямбасүрэнтэйгээ нийлж 650 сая төгрөгөөр гараа угаасан хэрэг хүлээж байгаа. Алтанцомын баазад машин шахсан хэргүүд бас хүлээгдэж байгаа. Удахгүй толгойг нь эргэж нөмрөх байх
Хаха
2023-09-18 15:49
Хулгаач нам дагасанмөлөн цүнх бөгчин луйварчин авилгачиддад баяр хүргэхээр хуультай шүү хагартлаа баяжаал торгуульдаг
Novsh
2023-09-18 13:18
Ene tsynx barigch,uls turiin tomilgoonii gaxainuudiig buudsan ch bagadna. Tsaana ni zondoo l tsusalsan,zulguidsan yum baigaa. Shitgesen bolood busad xergii ni darj baga yal ogch baigaa
keyboard_arrow_up