Жирэмсэн эх болон 6-11 насны хоёр хүүхдийн амь насыг ГАЛААС АВАРЧЭЭ
2023 оны 9 сарын 18
Өчигдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цаг 10 минутад "Хан-Уул" дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр гудамж, 01 тоотод иргэн О-гийн байшинд гал гарч байжээ.
Тодруулбал, гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал унтраах, автомашины жолооч ахлагч Х.Баттулга харуул ээлжнээс буугаад, амарч байхдаа гал гарч байхыг харж гал унтраах анги хүрэлцэн ирэх хугацаанд тус байшинд байсан эхнэр Д, (бие давхар) хүү Т 6 настай, охин Х 11 настай (галд түлэгдсэн) 2 хүүхдүүдийн хамт аварч, гарсан гал түймрийг түргэн шуурхай унтрааж 3 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
1
650915
8 эможи
зочин
2023-09-18 09:16
ашгүй дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс