“Бүх цэргийн наадам”-д Б.Өлзийсайхан түрүүлж, цэргийн арслан боллоо

2023 оны 9 сарын 17

Arslan.mn

Жил бүр Монголын Үндэсний Бөхийн Холбоо, Батлан хамгаалах яам, "Алдар" спорт хорооноос хамтран зохион байгуулдаг Үндэсний бөхийн цол, чимэг олгох "Бүх цэргийн наадам-2023" уламжлалт барилдаан өчигдөр буюу энэ сарын 16-нд боллоо. 

32 дахь удаагийн "Бүх Цэргийн наадам-2023" Архангай аймгийн төвд болох болов. Тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглодог уламжлалтай.

Энэ жилийн Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Б.Өлзийсайхан найм даван түрүүлж, цэргийн арслан цол хүртжээ. Харин үзүүрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Алдар спорт хорооны бөх Х.Наранбаяр үлдэж, цэргийн заан цол хүртсэн аж.

“Бүх цэргийн наадам"-ын 2021, 2022 оны түрүүг чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, аймгийн заан М.Лхагвагэрэл авч байсан билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650906
0 эможи

Сонирхогч
2023-09-18 11:41
Баянсүх, Батсуурь хоёрын давсан нь арслан боллоо доо л гэж бодож байлаа. Гэвч Өлзийсайханы өдөр байжээ. Сайхан л арслан. Амжилт.
keyboard_arrow_up