Нөхрийнхөө араар тавьж буй бичлэгийг үзээд хутгалж, ХӨНӨӨСӨН хэрэгт 8 жилийн хорих ял ОНООЖЭЭ

2023 оны 9 сарын 16

Нөхрийнхөө араар тавьж буй бичлэгийг үзээд, хутгалж хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна. Тухайн хэрэг нь архи согтууруулах ундаа хэрэглэсний дараагаар хоорондоо маргалдсан үед тохиолджээ.

Тодруулбал, талийгаач өөрийн гэртээ иргэн Н.Г ба Л.Х нартай архи согтууруулах ундаа хэрэглэж байх явцад эхнэр нь ариун цэврийн өрөөнд талийгаачийн утсыг үзэж байгаад өөр хүнтэй бэлгийн харилцаанд орж буй бичлэгийг харсан байна. Улмаар маргаан эхэлж, нөхөртэй нь хамт байсан этгээдүүд явсны дараа хэрэг үйлдэгдсэн ажээ.

Задлан шинжилгээгээр "Гаднын нөлөөтэй амь насаа алдсан" гэх дүгнэлт гарсан ч яллагдагч буюу талийгчийн эхнэр нь "Би алаагүй. Өөрөө өөрийгөө хутгалсан" гэж мэдүүлсэн байна.

Талийгчийн эхнэр мэдүүлэгтээ,

“Тэр бичлэгийг үзээд бид хоёрын дунд хэрүүл үүссэн. Биднийг хэрэлдэж байхад манай гэрт байсан хүмүүс гарч явсан байсан юм. Хэрүүлийн үеэр талийгаачийг “Чи утсан дээрх бичлэгээ устгахгүй яасан юм бэ. Хоёр охин чинь үзсэн бол яах байсан юм" гэж асуухад нөхөр маань "Би чамд үзүүлэх гэж хадгалсан юм. Чи ямар ийм байж чадах биш" гэх мэт үгээр намайг доромжилсон.

Тэр үед нь би тэсэлгүй талийгаачийг алгадсан. Талийгаач эргүүлээд намайг чих, хамар, шанаа хавсраад маш хүчтэй алгадсан юм. Тэгээд талийгаач "Би тэгвэл үхээд өгье" гээд гал тогооны ширээ рүү зүтгэсэн. Би тэр үед болиулах гэж оролдоод хүч хүрээгүй. Талийгаач гутлаараа намайг цохиод хоолой боосон чигтээ намайг унагасан. Тэр үед би өөрийгөө хэсэг ухаан алдсан байх гэж бодож байгаа.

Үүнээс хойш хэсэгхэн зуурын явдлыг би санахгүй байна. Нэг сэрэхэд л гал тогооны хэсэгт талийгаач хагас суугаа, цээжнээс нь цус гарсан байдалтай байсан юм. Би цамцаараа цусыг нь тогтоох гэж оролдоод, туслаарай гэж орилсон” хэмээн мэдүүлжээ.

Талийгаачийн эхнэр буюу яллагдагч шүүхийн шийдвэр гарах хүртэл уг мэдээллээ хамгаалсан юм. Гэвч прокуророос яллагдагчид найман жилийн хорих ялаар ялласан байдаг. Улмаар шүүхээс ялыг тогтоолыг хэвээр шийдвэрлэсэн юм. Мөн талийгаачийн оршуулгын нийт зардал болох 16 сая буюу 16,177,955 төгрөгийг барагдуулахаар шийдвэрлэжээ.

Яллагдагчид ял оноосны дараагаар тэрбээр "Би санаатайгаар алаагүй" хэмээн мэдүүлж, хэргээ хүлээсэн бөгөөд давж заалдахаар хүсэлт гаргасан ч шүүхээс хүлээж аваагүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
5
yay an post
sad an post
14
ouch an post
3
confuse an post
2
angry an post
8
650895
36 эможи

Зочин
2023-09-18 19:54
Sain l bna, gazar deer shiideed
keyboard_arrow_up