Вьетнамд Монгол Улсын 9 иргэн залилан, хулгайн хэргээр 10 хүртэлх жилийн ял эдэлж байна
2023 оны 9 сарын 15
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 9 иргэн гэмт хэрэгт холбогдсоны улмаас БНСВУ-д ял эдэлж байгаа аж.
Тэдний хоёр нь тус улсын өмнөд хэсгийн Бинь Туан мужийн Ту Дык хорих ангид цахим залилангийн гэмт хэрэгт буруутгагдаж ял эдэлж байна.
Дээрх хоёр иргэд тус улсын шүүхээс 8-10 жилийн хорих ял оноосон бөгөөд 4 жил гаруйн ялыг эдлээд байгаа аж.
Түүнчлэн 2022 оны зургадугаар сард манай улсын нэр бүхий 7 иргэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, хууль бусаар олсон бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах гэмт хэрэгт холбогдуулан Ханой хотын Цагдаагийн газраас цагдан хорих, яаралтай баривчлах тухай тогтоол гаргаж, түр саатуулах шийдвэр гаргасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650892
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс