“Аюуд“ ХХК-тай холбоотой “Бүртгэлийн мафи“ гэх нэвтрүүлгээр илт худал мэдээлэл тараасан тул ШАЛГУУЛНА

2023 оны 9 сарын 15

Arslan.mn

“Аюуд ХХК”, “Хуашин констракшн Монгол ХХК”-ын хооронд үүссэн маргааны талаар “Аюуд” компаниас тайлбар мэдээлэл өглөө.

"Аюуд” ХХК-ийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр, "Аюуд ХХК-тай холбоотой мэдээлэл буюу “Бүртгэлийн  мафи” нэртэй нэвтрүүлэг цацагдсан. Тус нэвтрүүлэг нь “Аюуд” ХХК нь “Хуашин констракшн" ХХК-г Улсын бүртгэлийн газартай хамтраад өөрийн эзэмшилд хууль бусаар авсан гэх агуулгатай байсан. 

Нэр дурдагдсан хоёр компаний асуудал 2009 оноос эхлэлтэй. 2018 оноос талуудын хооронд үл хөдлөх хөрөнгө болон оруулсан хөрөнгөтэй холбоотой асуудлаар маргаж эхэлсэн. Ингээд 2023 он хүртэл энэ хэрэг иргэний шүүхэд явсны эцэст тухайн асуудлыг эрүүгийн хэргийн шинжтэй байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгоод Авлигатай тэмцэх газар шилжүүлэн шалгасан байдаг. Мөн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Үүний дараа тухайн асуудлаар Улсын бүртгэлийн газарт 2023 оны хоёрдугаар сараас эхлэн гомдол гаргаж эхэлсэн. Гомдлын агуулга нь "Аюуд" ХХК-ийн захирал А.Бат-Эрдэнэ хууль бус баримт бичиг бүрдүүлсэн, гарын үсэг дуурайлгаж зурсан, хууль бус баримт бичигт үндэслээд Улсын бүртгэлийн газар өмчлөлийн эрхэд халдсан гэж гомдол гаргасан юм.

Цахим орчинд цацагдсан нэвтрүүлэгт дурдаж буй бүх мэдээллүүд үр үндэслэлгүй худал гэдгийг албан ёсны нотлох баримттай хэлж чадна. Анх хяналт шалгалтын ажиллагаа удааширч эхэлсэн шалтгаан нь "Хуашин констракшн" ХХК-ийн эцсийн өмчлөгч тодорхойгүй байсантай холбоотой.

Иймд тухайн нэвтрүүлгийг хийсэн сэтгүүлч буруу зөрүү, хэт нэг талыг баримталсан мэдээлэл олон нийтэд цацсан байна. Гол нь мэргэжил нэгт өмгөөлөгч н.Ганхүлэг нь тухайн нэвтрүүлэгт "Аюуд" компаний А.Бат-Эрдэнийг "Хуашин" компаний хөрөнгийг дээрэмдсэн, залилсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх асуудал нь эцэслэн тогтоогдсон, шинжээчийн дүгнэлт гарсан мэтээр гүтгэж, худал мэдээлэл өгсөн нь  хуульч хүний ёс зүйд нийцэхгүй.  Мөн нэвтрүүлэгт гараад байгаа ойлгомжгүй нэг зүйл нь хохирсон иргэнд хилийн хориг тавьсан байна гэх. Хуульч хүний хувьд хэлэхэд тэр хүн хохирогчийн хувиар бус холбогдогчийн хувиар шалгагдаж байгаа учраас л хилийн хориг тавьж байгаа юм. Илт худал мэдээллийг олон нийтэд тараасан энэ асуудал бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Иймд бид өмгөөлөгч  н.Ганхүлэгийг Өмгөөлөгчдийн холбоонд хандаж, шалгуулна. Мөн тухайн нэвтрүүлэгт худал мэдээлэл өгсөн иргэдийг харъяа цагдаагийн байгууллагад нь хандаж шалгуулахаа үүгээр мэдэгдэж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650890
0 эможи

keyboard_arrow_up