Хөвсгөлд сураггүй алга болсон 60 настай иргэнийг Дархан-Уулаас ЭСЭН МЭНД олжээ

2023 оны 9 сарын 15

Хөвсгөл аймагт сураггүй алга болсон иргэнийг Дархан-Уул аймгаа эсэн мэнд олсон байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах 7 дугаар багийн Сантын 4 дүгээр гудамжаас өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдрийн 09.00 цагт иргэн Э нь өөрийн охин Ш-ын гэрээс гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 21.15 цагт тус аймгийн ОБГ хүлээн авсан байна.

Улмаар аймгийн ОБГ-ын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамтаар есдүгээр 14-ний өдрийн 21.45 цагаас есдүгээр 15-ны өдрийн 00.40 цаг хүртэл эрэн хайсан байна.

Сураггүй болсон гэх Э нь Дархан-Уул аймгийн харьяат иргэн харьяат бөгөөд 60 настай аж. Түүнийг Бумбатын уулын баруун, зүүн талаар гурван км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй ажээ.

Тухайн иргэн нь өнөөдөр буюу есдүгээр 15-ны өдрийн 07.45 цагт Дархан-Уул аймагт эсэн мэнд ирсэн тухай ар гэрийнх нь мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650880
2 эможи

keyboard_arrow_up