Орон нутгийн зам аялалын зам уу? Амь нас авч явдаг зам уу?
Энэ асуултаар яагаад гарчигаа сонгож авсан бэ гэж та бодож байна уу, тэгвэл зам тээврийн ослын улмаас зөвхөн энэ оны 08 сарын байдлаар гэхэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялал зугаалга, ажил алба гээд хүний амьдралын салшгүй нандин дурсамж дүүрэн өдрүүдээ өнгөрөхөөрөө төрсөн эх орныхоо 21 аймгийг зорьж яваад 280 хүн амь насаа алдаж, 750 орчим хүн гэмтсэн харамсалтай тоо баримт байна.
Дээрх нас барсан гэмтсэн хүний тоо зөвхөн энэ оных гээд боддоо, тэхээр жил бүр энэ тооны хүн энэ зам дээр нас барж гэмтдэг гэхээр л “Орон нутгийн зам аялалын зам уу
Амь нас авч явдаг зам уу” гэхээс өөр нэр олдохгүй юм даа.
Тэхээр бид орон нутгийн замын буруу байна уу, түүн дээр гэр бүл, найз нөхөд хамт олноороо зорчиж яваа иргэдийн буруу байна уу гэдгийг олох хэрэгтэй.
Мэргэжлийн байгууллагаас хийсэн судлагаагаар зам тээврийн осол, хэргийн 97 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлийн улмаас осол гардаг гэсэн дүгнэлт байсан.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа соёлгүй гэх юм уу, амиа бодсон гэх юм уу жолооч нарын хэд хэдэн үйлдлүүдээс болж хэдэн арван гэр бүл, хүүхэд, ээж аав өнчирч байна. Тухайлбал:
Урд яваа машины жолооч хээв нэг машиныхаа цонхоор уусан пивоны лаазаа шидээд явж байх жишээний, гэрлээ хэзээ ч шилжүүлэхгүй бүр хэзээ ч шүү, замаа чөлөөлөхгүй хүссэн газраа зогсож бие засна, машиныхаа хурдыг тултал хурд хэтрүүлнэ, урдаас нь машин ирж байгаагаа харахгүй гүйцэж түрүүлнэ, согтуугаар машинаа жолоодно тоочоод байвал орон нутгийн зам бол аялалын зам байсныг дээр дурдсан үйлдлүүдийг гаргадаг жолооч нараас болж амь нас авч явдаг зам болсон юм байна.