Хан-Уул дүүрэгт гэрээсээ гараад сураггүй болсон хүүг олжээ
2023 оны 9 сарын 15
Оршин суух газраасаа сураггүй алга болсон Э.Мандал хүүг Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрээс өчигдөр орой 19:18 цагт цагдаагийн алба хаагчид олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн болохыг ЦЕГ-ын ХМТ-өөс мэдэгдлээ.
2023 оны есдүгээр сарын 13-ны өдөр 11 настай, хүү гэрээсээ гараад сураггүй алга болсныг эрэн хайж байгаа тухай мэдээлж байв.
Мэдээлэл ирүүлж, хамтран ажилласан иргэдэд цагдаагийн байгууллагаас талархал илэрхийллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650857
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс