Буянт-Ухаа дахь Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төв бямба гарагт АЖИЛЛАНА
2023 оны 9 сарын 14
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төв Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 2022 оноос ажиллаж эхэлсэн. Тэгвэл уг нэг цэгийн үйлчилгээний төвийн хуваарьт өөрчлөлт орж амралтын өдөр буюу бямба гарагт ажиллаж, ням болон даваа гарагт амрахаар болжээ.
Есдүгээр сарын 16-наас эхлэн мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба гарагийн өглөөний 08.00-17.00 цагийн хооронд ажиллана.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650849
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс