Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдэхэд ЗУРГААН ТЭРБУМ шаардлагатай
2023 оны 9 сарын 14
Яармаг орчмын дэд бүтцийн асуудал тэр дундаа зэвтэй усны асуудал оршин суугчдын амьдрах тав тухыг алдагдуулсаар нэлээдгүй хугацаа өнгөрчээ.
Тэгвэл Нийслэлийн ИТХын зөвлөл өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.
Энэ үеэр Улс болон Нийслэлийн төсөвт тусгах шаардлагатай төсөл арга хэмжээнүүд байгаа талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэх хүрээнд ХУД-ийн 23, 24 дүгээр хорооны орон сууцны хорооллуудыг цэвэр усаар хангадаг шугамыг шинэчлэхэд ойролцоогоор ЗУРГААН ТЭРБУМ төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
650832
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс