Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр үнэт металь, эрдэнийн чулуугаар хийсэн эдлэлийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой
Стандарт, хэмжил зүйн газар, түүний харьяа 21 аймгийн салбар нэгжүүд болоод харилцагч байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээг танилцуулах зорилгоор энэ сарын 28-ны өдөр "Иргэдэд ээлтэй стандарт өдөрлөг" нээлттэй хаалганы өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр албаныхан ""Иргэдэд ээлтэй стандарт өдөрлөг" нээлттэй хаалганы өдөрлөгт манайхаас үйлчилгээ авдаг тохирлын гэрчилгээтэй, чанараар тэргүүлдэг 21 аймаг болон нийслэлийн 100 гаруй ААН-үүд оролцоно. Энэ үеэр үзэсгэлэн, худалдааг зохион байгуулах бөгөөд үнэт металь, эрдэнийн чулуугаар хийсэн эдлэлийг үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Мөн үнэт металийн үзэсгэлэн болно.
Монгол Улсад 6557 стандарт мөрдөгдөж байна. Эдгээр стандартуудын ач холбогдлын талаар танилцуулахаас гадна нээлттэй микрофоныг ажиллуулах бөгөөд иргэд та бүхэн энэ үеэр стандарттай холбоотой гомдол, санал, хүсэлтээ хэлвэл бид стандартдаа шинэчлэл хийх болно." гэдгийг онцоллоо.