Данс руу андуурагдаж, эсвэл илүү орж ирсэн мөнгийг завшвал ял эдлэх хүртэлх арга хэмжээ авна

2023 оны 9 сарын 14

Бусад руу мөнгө шилжүүлэхдээ данс андуурах, илүү шилжүүлэх, эсвэл банкуудын системийн алдаанаас үүдэн андуурагдаж гүйлгээ хийгдэх зэрэг тохиолдол гардаг.

Ийм үед "Олсон хүний олз, хаясан хүний гарз" гээд хувьдаа ашиглаж болно гэж бодож байвал үгүй юм. 

Учир нь дээрх үйлдэл нь хуулиар зохицуулагдсан байдаг. 

Тодруулбал иргэн өөрийн хайхрамжгүй байдлаасаа болоод дансанд тань андуурагдаж, эсвэл илүү орж ирсэн мөнгийг хувьдаа завшвал Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар ямар хариуцлага хүлээнэ. 

Алдаатай гүйлгээг хувьдаа завшин хэрэглэсэн нь 300,000 төгрөгөөс доош үнийн дүнтэй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу доорх байдлаар шийтгэгдэнэ.

8.9 дүгээр зүйл. Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө завших

Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хэрэв харилцагч болон хүлээн авсан этгээд нь илүү болон андуурагдсан 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээг банканд болон холбогдох байгууллагад мэдэгдэлгүйгээр хувьдаа авч завшсан үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдвол шүүхийн шийтгэх тогтоолоор ял эдэлдэг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
650828
3 эможи

zochin
2023-09-15 18:09
Anduurch shiljvvlsen bga tsahim haldlagat urtuj yvulsan bga 300 k tegtel tsagdaa murdun baitsaagch nar ni ilrvvlj chadaagvi 5 sar hvleej bna da huurhii
Зочин
2023-09-15 02:17
Данс руу нь мөнгө шилжүүлээд өшөө авч болох нь.
keyboard_arrow_up