Өмгөөлөгч Х.Ундрах-Оргил: Талийгаачийн ар гэрт нь 10 сая төгрөг өгье гэсэн ч хашаа байшин, 30 сая төгрөг нэхсэн

2023 оны 9 сарын 14

Arslan.mn

Өнгөрөгч наймдугаар сарыг 05-06-нд шилжих шөнө өрх толгойлсон 30 настай СМ.Алунгуа автомашины осолд орж, амь насаа алдсан. Улмаар талийгаачийн цогцосноос зарим эд, эрхтнийг нь авахыг гэр бүлийн гишүүд нь зөвшөөрсөн болов ч зөвшөөрснөөс бусад эрхтнийг нь авсан байсан талаар мөн талийгаачийн амь насыг хохироосон жолооч оршуулгын зардал хийгээд бусад мөнгөн тусламжийг үзүүлээгүй гэж ар гэрийнхэн нь Zarig.mn сайтад мэдээлсэн юм.

Тэгвэл өнөөдөр талийгаач С.Алунгуаг дайрч амь насыг нь хохироосон жолоочийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ярьж байгаа зүйлд худал зүйл их байна. Өмгөөлөгч болон миний үйлчлүүлэгчийг худал гүтгэсэн. 2023 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө болсон зам тээврийн ослын улмаас С.Алунгуа амь насаа алдсан. 

Үүнээс хойш миний үйлчлүүлэгч хууль зүйн туслалцаа авахаар надад хандсаны дагуу ТЦА-ны мөрдөгчтэй очиж уулзсан. Гурван удаа мөрдөгчтэй уулзахдаа хэргийн нөхцөл байдлын талаар, хэрэгт холбогдсон үйлчлүүлэгчээс мэдүүлэг авна гэсэн учраас, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор гарсан дүгнэлтүүдтэй танилцах зорилгоор л уулзсан. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний үйлчлүүлэгчийг талийгаачийн ар гэрт мөнгөн тусламж үзүүлээгүй, оршуулгын зардалд 100 төгрөг ч өгөхгүй гэсэн гэж ярьсан.

Үйлчлүүлэгч маань зам тээврийн осол гарснаас хойш мэдээлэл нийтэд ил болох хүртэл талийгаачийн ар гэртэй байнга очиж уулзаж байсан. Ингэхдээ өмгөөлөгчтэйгээ ярилцаж, оршуулгын зардал болон хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүлэх нь зөв гэж үзэн 10 сая төгрөг бэлдсэн байсан.

Мөн асран хамгаалагчид эмгэнэл илэрхийлж, үйлчлүүлэгч маань "10 сая төгрөг өгье" гэж хэлсэн ч авахгүй гэсэн. Тэгээд танд ямар санал байна гэтэл хүүхдийн тэтгэмж болон хашаа, байшин авна гэж хэлсэн. Мөн үйлчлүүлэгчийг маань дарамталж 30 сая төгрөг өгөхийг шаардсан. Одоогоор хэрэг шалгагдаж байгаа.

Талийгаач нь тухайн өдөр Фэйсбүүкийн шинэ найзуудтайгаа уулзаж, архидан согтуурч байгаад гарахдаа гарцгүй газраар зам хөндлөн гүйж, осолд орсон" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
9
650827
14 эможи

Зочин
2023-09-16 16:57
Чамд ингэж хүний үнэргүй чалчтал мөнгө өгч болсон байж хохирогч талд өгөөгүй л байнадаа
?
2023-09-15 11:42
Ene xogiiin nowshiin umguulugch ni uuruu 10sayiin awax geed beldvvlsen tged af geriinxen awxguig medej bga boloxoor xergiig chin argalaad buruugui sogtuugaar gartsgui gj argalaad uuruu l awishdee ugaasaa xvnii amiar mungu oldog aimar umguulgch bn shvv.Zargaldaj ywj chadxgui ydruu xvmvvsiig xvsseneeree xuuliin tsooroi ashiglchix yum bnoo.Ugaasaa Zugnul bielej bg yum yaay gexewdee xuurxii
Ган
2023-09-15 10:56
Бэлдээд яахын өгөөгүйгээс хойш. Бэлдсэн гэдгийг нь хэн мэдлээ
00
2023-09-15 06:11
gartsgvi gazraar garlaa geed hvnig slj boldiin muu tei sogtuu hvnii ami ami bishvv
Зочин
2023-09-14 20:39
бухимдмаар юмаа хүний 3сайхан үрийг өнчрүүлчээд юу хуцаад байгаа юм бэ
zochin
2023-09-14 15:47
taliigaach gartsgv gazraar garsan ch gsen xurd xetrvvlsen bolol iim baidald xvree bailgvi de
Зочин
2023-09-14 15:03
Яг үнэн зөвийг нь олоорой. Бас мөнгөнд хэт улайрч байж болох юм шүү. 10 саяыг өгөхөөр бэлдсэн байж болно штээ шууд гаргаад тоолоод өгөх хүн ховор шүү.
Иргэн
2023-09-14 14:57
Зүгээр явж байгах машины урдуур согтуу хүн гэнэт гүйвэл зогсож амжихгүй байх магадлалтай. Хэнд ч тохиолдож болно. Жолоочийн самбаачлах хугацаа, тоормосны зам гэж байдаг. Бүгдийг шоронд хийх ёстой юу? Хэний буруу вэ гэдгийг л цагдаа тогтоож байгаа
Зочин
2023-09-14 14:05
өмгөөлөгч гээд байгаа новш минь овоо мөнгө аваа юу
иргэн
2023-09-14 13:22
өгөөгүй юмыг өгсөн авсаан гэж хэн хэлэх юм бэ
Зочин
2023-09-14 12:24
бүхэл бүтэн хүний амь авчихаад юун тэнэг тэнэг юм яриад бгаан энэ өмгөөлөгчийн ярьж байгааг нь ичээсээ
Би иргэн
2023-09-14 12:21
Угаасаа одоо л бэлдсэн байгаа гэсэнээс биш өгөөгүй л юм байна штээ
keyboard_arrow_up