Мансуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн биед халдаж, гарыг нь хазаж гэмтээжээ

2023 оны 9 сарын 14

Arslan.mn

ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчийн биед мансуурсан этгээд халдаж, улмаар гарыг нь хазаж гэмтээжээ.

Тодруулбал, тус албанд шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжсэн С гэх 29 настай залуу жижүүрийн цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, гарыг нь хазаад зогсохгүй  удаа дараа цохиж гэмтэл учруулжээ. 

Түүнийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлт нээн шалгаж байгаа аж.

Иргэн С-ээс авсан  шинжилгээгээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх нэг бус бодис илэрсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650807
0 эможи

keyboard_arrow_up