Маргааш Улаанбаатарт өдөртөө бага зэргийн БОРОО ОРНО

2023 оны 9 сарын 13

Маргааш өдөр Архангайн нутаг, Булганы өмнөд хэсгээр их бороо орно.

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:

Өнөө шөнө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутаар ахиухан хэмжээний бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр сэрүүсэхийг анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 13-ны 20 цагаас 09-р сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650799
0 эможи

keyboard_arrow_up