ЦЕГ: Алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2023 оны 9 сарын 13

Arslan.mnНийслэлийн цагдаагийн удирдах газар, Мөрдөн байцаах алба, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Зөрчлийн хэрэг бүртгэх газар хамтран иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг түргэн шуурхай, хуулийн хүрээнд шийдвэрлэх, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх ажлын үр дүнг сайжруулах, албад хоорондын уялдааг хангах, алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хөдөлмөр зохион байгуулалтыг оновчтой чиглэлээр хэлэлцүүлгийг Нийслэлийн цагдаагийн удирдах газарт өнөөдөр (2023.09.13) зохион байгууллаа.

Arslan.mn

Хэлэлцүүлэгт цагдаагийн байгууллагын алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга, удирдлагууд болон алба хаагчдын төлөөлөл оролцлоо.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650798
0 эможи

keyboard_arrow_up