37 хүүхэд зуны амралтаараа амраад намар ХИЧЭЭЛДЭЭ ИРСЭНГҮЙ

2023 оны 9 сарын 13

Arslan.mn

Арай юм аа 37 хүүхэд зуны амралтаараа амраад намар хичээлдээ ирээгүй байна шдээ, /Тэд бүгд бурханы оронд байгаа/

Дэлхийн дайн, байгалийн гамшигтай улс орнуудад хүний амь нас хэдэн арваараа хохирлоо гэж бид цахимаар мэддэг.

Гэтэл эцэг өвгөдийн минь бидэнд бүлээн цус халуун амиа урсган байж үлдээсэн энэ сайхан байгалийн үзэсгэлэнт, дэлхийн хамгийн амар тайван эх оронд минь зам тээврийн ослоор өдөрт 1-2 хүн нас барж, 5-20 хүн гэмтдэг гэсэн статистик тоо мэдээлэл байна.

Юу гэсэн үг вэ өдөрт 1-2 хүн гэхээр 1 жилд дунджаар 500 хүн нас барахаар 3 сая хүн амтай манай улс чинь 6-10 жилийн дотор бид дэлхий дээр оршин тогтох нь эргэлзээтэй санагдаад явчлаа шүү.

Жилдээ нас барсан, гэмтээд байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь сайхан эх орныхоо өргөн уудам байгалийн үзэсгэлэнг үзэхээр гэр бүл, найз нөхдөөрөө явж байгаад амь насаа алддаг гэхээр л үнэхээр харуусалтай. Хамт аялалаар явж байгаад хэн нэгэн амиа насаа алдахаар, амьд буцаж яваа хүний сэтгэлийн уй гашуун, сэтгэлдээ юу бодоод машины цонхоор харж яваа бол гэхээр л өөрийн эрхгүй даанч яавдаа цаг хугацааг буцаадаг ч болоосой гэж өмнөөс нь сэтгэл эмтрэх юм.

Энэ хорвоод хүн, хүмүүний заяаг олж төрнө гэдэг зүүний үзүүрт будаа тогтохтой адил ийм ховор тохиолдсон амиа зүгээр л юм үзээгүй юм шиг хурд хэтрүүлж, урдаас нь машин ирэхийг мэдсээр байж гүйцэж түрүүлдэг, эхийн сүүнээс үнэтэй  эрдэнэ мэт хэмээн архийг дээдлэн уудаг, алтнаас үнэтэй амин эрдэнэ хүүхдээ нохойноос долоон доор замын хөдөлгөөнд оролцуулдаг хэнэггүй  зангаасаа болж амь насаа алдаж амьдын хагацал үздэг энэ муухай байдлаасаа хэзээ бид салах вэ?

Цахим орчинд яваад байгаа мэдээллээс  хамгийн сүүлд манай оронд тохиолдсон аймар зам тээврийн осол 14 хоногийн өмнө байх Хэнтий аймагт 1 машин онхолдоод эхнэр нь 2 хүүхдийн хамт газар дээрээ нас бараад нөхөр нь 1 хүүхэдтэйгээ гэмтсэн гэсэн энэ үнэхээр том уй гашуун биздээ мэдээж 3 хүүхэдтэй айл бол дор хаяж 20 жил босгосон амьдрал нь 5 хан секундын дотор орвонгоороо эргэн гэж хэн мэдэх юм бэ, нөгөө л нэг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцсны улмаас л энэ аймшигт хэрэг болсон байхдаа, эхнэрээ 2 сайхан хүүхдээ алдсан тэр залууг бодохоор л аймар санагдаж байна, амьд үлдсэн 1 хүүхэд нь ухаан ороод ээжийгээ ах эгч нараа ааваас асууж л таараа аав юу гэж хэлэх болоо...............................үнэхээр таашгүй хариулт.

За ингээд замын ослын талаар дурьдаад байвал өчнөөн олон уй гашуун хагацал гуниг дагуулсан хэргүүд байдаг, ээдээ энэ уй гашуун зовлонгоос бид л дор бүрнээ замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой соёлтой оролцоход л хангалттай, бидэнд өөр илүү үйлдэл огт хэрэггүй гэдгийг уншигч Та бүхэндээ анхааруулж байна.

 

БИДНИЙ ХЭДЭН ЦӨӨХӨН МОНГОЛЧУУД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМЬ НАСАА АЛДАЖ ЦӨӨРНӨ  ГЭЖ ЛАВ БАЙХГҮЙ ШҮҮ !

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
34
ouch an post
1
confuse an post
4
angry an post
3
650796
47 эможи

Зочин
2023-09-15 10:34
ЖОЛООНЫ СУРГУУЛЬД ...бүртгүүлчихээд ХИЧЭЭЛДЭЭ ИРЖ СУУХГҮЙ...завгүй байна...ажилтай байна...ГЭЭД ХИЧЭЭЛДЭЭ СУУХГҮЙ ..ЗХД-н хэдэн тeстыг зургаар цээжлээд шалгалт өгсөн болоод үнэмлэх авсан ИЙМ Л НӨХӨДҮҮД ..өрөөлийг алаад..өөрсдөө БУРХАНЫХАА ОРОНД ЯВЧИХ юм даа...энэ бол хувь хүний ХАРИУЦЛАГА..
Эх орон минь үх сад минь
2023-09-14 14:28
Эх орон, Аав ээж эгч ах дүү үр сад минь энд юу болоод байгааг ухаарахтун!!!
Зочин
2023-09-13 22:09
Жолоочын чадьар үнэхээр муу.Бэлтгэх арга нь хоцрогдсон.Машин барих гсн ганцхан л хүсэлтэй.Түүнээс биш хүний амь тээж яваагаа ухасмарладаггүй
keyboard_arrow_up