“Ипотекийн зээл энэ сараас ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛНЭ“

2023 оны 9 сарын 13

Сангийн сайд Б.Жавхлан ипотекийн зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монголбанкнаас ипотекийн зээлийг Засгийн газарт шилжүүлэх ажил явагдаж байгаа. Хугацаа хэрэгтэй байна. Олон улсын санхүүгийн байгууллагууд дэмжих институтийг Засгийн газар хөгжүүлэх шаардлагатай.

Дэлхийн банкны төсөлтэй хамтарч ажиллаж байна. Энэ хугацаанд Монголбанк уг зээлийг үргэлжлүүлнэ.

Наймдугаар сараас эхлээд банкуудад өмнөх хэмжээгээр нь ипотекийн зээлийн эх үүсвэрийг шилжүүлж эхэлсэн байна. Тиймээс есдүгээр сараас уг зээл хэвийн үргэлжилнэ" хэмээв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650791
0 эможи

keyboard_arrow_up