ТОДРУУЛГА: А.Гансүхийн бусдад зодуулсан хэргийг шалгаж байна, гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилсон
Энэ сарын 11-ний өдөр Зам тээврийн сайд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх бусдад зодуулсан хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 34 минутад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Хүн орж ирээд зодоон болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн аж.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс шалгахад иргэн “Г”-ийн биед иргэн “И” гэгч халдсан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
А.Гансүхийг хохирогчоор тогтоон гэмтлийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газарт шинжээч томилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.









