Х.Мөнх-Эрдэнэ: Сундалж явах, скүүтерээс буулгүй гарцаар гарах нь эрсдэлтэй

2023 оны 9 сарын 13

Arslan.mn

Цахилгаан скүүтерийн зохисгүй хэрэглээтэй холбоотойгоор зуны хугацаанд зургаан осол бүртгэгдсэн байна. Эдгээрээс явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн хоёр осол гарсныг Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ. 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Мөнх-Эрдэнэ " Цахилгаан скүүтер унаж хөдөлгөөнд оролцохдоо гар утсаа ашиглахгүй байх, нэг гараараа утсаа бариад нөгөө гараараа үрүүлээ жолоодох нь осол гаргах эрсдэлийг бий болгоно. 

Шөнийн цагаар бусад жолооч нарт өөрийгөө харах нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор аль болох тод, гэгээлэг өнгийн хувцас хэрэгсэл өмсөх, гэрэл ойлгогчтой хантааз өмсөхийг зөвлөе.

Олон улсын дүрэмд зааснаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дугуй, скүүтерээр хөдөлгөөнд оролцох хориотой. Орон зайн нөхцөл байдал, баримжаа алдагдаж, самбаачлах хурдгүй болсон байдаг.

Унадаг дугуйн замаар эсхүл зорчих хэсгийн хөвөөгөөр явах боломжгүй тохиолдолд явган хүний замаар явах бол явган зорчигч давуу эрхтэй байна. Иймд цахилгаан скүүтертэй хүн явган зорчигчид зам тавьж өгөх үүрэгтэй.

Цахилгаан скүүтертэй хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг ханган хамгаалах малгай өмсөж зорчих нь чухал. 

Мөн скүүтер унаж байхдаа чихэвч хэрэглэхийг хориглоно. Чихэвч нь гаднын дуу нөлөөнөөс таныг тусгаарладаг.

Эцэг эх, асран хамгаалагчдад хэлж анхааруулахад 10 хүртэлх насны хүүхдийг цахилгаан скүүтер болон унадаг дугуй унуулж хөдөлгөөнд оролцуулж байгаа тохиолдолд харгалзаад явах шаардлагатай байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650780
0 эможи

ТЦА

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up