Шилдэг залуу офицеруудад хоёр өрөө байрны түлхүүр гардуулжээ

2023 оны 9 сарын 13

Arslan.mn

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицерууд “Хар зүрхний хөх нуур”-ын байгалийн үзэсгэлэнт газарт өнгөрсөн амралтын өдрүүдэд чуулав. Тэд салбарынхаа ирээдүй, залуу офицерын хөгжил, төлөвшил, ёс зүй, манлайлал зэрэг өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ хүрээнд 9 уриалгыг дэвшүүллээ.

Шилдэг эмэгтэй офицероор ЗХЖШ-ын мэргэжилтэн, ахмад Н.Дэлгэрмаа, Шилдэг эрэгтэй офицероор ЗХЖШ-ын мэргэжилтэн, ахмад Г.Жавхлантөгс нар шалгарсан юм.

Онцгой байдлын байгууллагаас 100 гаруй алба хаагч оролцож, залуу офицеруудын нийгмийн асуудал, манлайлал, цаашдын хөгжлийн талаарх судалгааны дүн, эрдэм шинжилгээний хурал болон дэд чуулганаас гарсан санал, дүгнэлтийг хэлэлцсэнээс гадна спортын олон төрлийн тэмцээнд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2023 оныг залуу офицеруудыг дэмжих жил болгон зарлаж, энэ хүрээнд залуу алба хаагчдад чиглэсэн олон ажлыг зохион байгуулсан юм. Залуу офицеруудын чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлэхдээ, “Залуу офицеруудыг хөгжүүлж, нийгмийн хамгааллыг нь нэгдсэн бодлогоор шийдвэрлэдэг байх ёстой” хэмээн онцлоод, удирдлагын манлайлал, хамт олны уур амьсгал, ажиллах орчин нөхцөл чухал бөгөөд шударга, ил тод, шатлан дэвших зарчимд тулгуурласан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэхийг удирдах бүрэлдэхүүнд анхаарууллаа. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650759
0 эможи

keyboard_arrow_up