Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр НОМЫН ӨДӨРЛӨГТЭЙ
Бэгзийн Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр "Ном ярих номтой өдрүүд" өдөрлөг болно. Өдөрлөгийн хүрээнд олон арга хэмжээ болох бөгөөд "Яруу найргийн чөлөөт уншлага"-аар эхэлнэ. Хөтөлбөрийг танилцуулъя.
Асар №1. ЯРУУ НАЙРГИЙН ӨРТӨӨ
МЗЭ-ийн Яруу найргийн Үндэсний төвийн гишүүн яруу найрагчид шүлгээ уншина.
Уран зохиол сонирхогчид ирж, шүлгээ уншиж, яруу найрагчдаас зөвлөгөө авч болно.
Асар №2. ЗОХИОЛЧ, УНШИГЧИЙН ӨРТӨӨ
10.00 “Та ном бичмээр байна уу” уулзалт
Ном бичихийг хүсэж буй хүн бүхэнд зориулсан уулзалт
Зохиолч, редактор О.Энхжавхлан
11.00 “Заавал унших, өөрийгөө таних номууд”
Монголын Психтроникийн хүрээлэнгийн захирал Б.Нямдэлэг
12.00 “Бид өгүүллэгээ хэрхэн бичсэн бэ”
“Жендэрийн мэдрэмжтэй зохиолчид” төслийн оролцогч Д.Энхболдбаатар, Д.Жаргалсайхан, Ч.Наранцэцэг, Н.Баасанжав
13.00 “Миний анхны ном”
“Чихэр шиг үгтэй охин” номын зохиогч 141-р сургуулийн 7в ангийн сурагч З.Нандин-Учрал
14.00 “Зохиолын санаагаа яаж олох вэ”
Хүүхдийн зохиолч Н.Мандалтай хийх уулзалт
15.00 “Утга зохиолын сонгодог цуврал” ба уран зохиолын тухай халуун яриа”
Утга зохиол судлаач Х.Чойдогжамц
16.00 “Утга зохиолын сургуульд юу заадаг вэ”
ОХУ-ын М.Горькийн Утга зохиолын дээд сургуулийн төгсөгч, зохиолч Х.Дуламсүрэн
Асар №3 НОМЫН ӨРТӨӨ (Хариуцах хүн: Ч.Наранцэцэг 95154545)
-МЗЭ-ийн гишүүдийн номын худалдаа
-Ном солилцоо