Австралид орогнож байсан Э.Миеэгомбо ирмэгцээ яллагдагчаар татагджээ

2023 оны 9 сарын 12

Arslan.mn

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны идэвхтэн гишүүн, тус намын шилдэг залуу боловсон хүчний нэг, зохиолч гэх Эрхэмбаяр овогтой Миеэгомбо гэдэг залуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшин Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болсон билээ. Тэрээр сүүлийн нэг жил орчмын хугацаанд Австралиас нийгмийн сүлжээн дэхь хуудсаа идэвхтэй хөтлөн, амьдрал судлахаар явсан, залуучуудаа, Монголд амьдрал байхгүй, гадагшаа гар гэх мэтчилэн шууд дамжуулалт, бичвэр нийтэлдэг байв.

Гэвч үнэн хэрэгтээ тэрээр АТГ-т шалгагдаж эхэлмэгцээ буюу хилийн хориг тавигдахаас урьтан Австрали руу оргон зайлсан байсан нь энэ ажээ.

Тодруулбал тэрээр Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв”-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон ба АТГ түүний хэргийг прокурорт шилжүүлсэн юм байна.

Иймээс ч  Э.Миеэгомбо Монголдоо ирмэгцээ яллагдагчаар татагдсан аж. Харин Э.Миеэгомбо өөрийгөө ямар ч буруугүй, Ж.Ганбаатарын хүн болох Ө.Сумьяабаатарыг Баянгол дүүргийн Засаг Даргаас огцруулах талд орсноор ийн хэрэгт холбогдчихлоо хэмээн тайлбарлаж буй юм.

 

С.Сарнай

sonin.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
2
650699
6 эможи

цэцэг
2023-09-12 18:45
Та сайт бас арай шүү ккк захиалгын мэдээлэл тавьдаг, хүний гар хөл болсон нь захын надад мэдэгддэг шүү ... та нар чинь бараг цагдаа прокурор юм биш үү, шалгагдаж байгаа хүнийг оргон зайлсан нь энэ байжээ ч гэх шиг
keyboard_arrow_up