“Тарьсан чацарганаа зарж эхлээгүй бол татвар төлөхгүй. Мөнгө нэхсэн гэх НМЭГ-ын ажилтныг шалгаж байгаа“

2023 оны 9 сарын 11

Arslan.mn

Олон нийтийн сүлжээнд иргэн өөрийн тарьсан чацарганаа зарж борлуулахаар хот руу орж ирэхэд эмээлтийн шалган нэвтрүүлэх дээр холбогдох албаны ажилтан 1 сая төгрөг хувийнхаа дансаар нэхэмжлэн авч хот руу оруулсан гэх мэдээлэл гарсан талаар өмнө бид мэдээлсэн.

Харин Эмээлтийн товчоон дээр чацаргана тээвэрлэж явсан иргэнээс 1 сая төгрөг хувь дансаар авсан гэх холбогдох албаны ажилтан нь Нийслэлийн мал эмнэлгийн газрын ажилтан юм байна. 

Тэгвэл тус НМЭГ-ын ажилтныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэс дээр шалгаж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 

Ташрамд дурдахад, Татварын ерөнхий газрын мэдээлснээр иргэн чацаргана тариалаад түүнийгээ худалдан борлуулж эхлээгүй байгаа бол тухайн иргэнээс татвар авах тогтолцоо байхгүй байгаа аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
650691
2 эможи

Зочин
2023-09-11 17:18
бүх шатанд ялангуяа орон нутагт төрийн албан хаагч нар гэж там байнаа, тэд төрд, түмэнд үйлчлэхгүй хуулинд захирагдахгүй зөвхөн өөрийг нь томилуулсан улс төрийн хулгайч нартаа л үйлчилдэг жирийн иргэдэд уяандаа дошгирсон ноход шиг байна
Novsh
2023-09-11 16:01
Byx shatand turiin alban xaagch nertei ulun xyyrnyyd yyrlejee
keyboard_arrow_up