ТОДРУУЛГА: Цахилгаан бензин хосолсон машинд ногоон дэвсгэртэй дугаар өгдөггүй. Тухайн машин яаж дугаар авсныг мэдэхгүй

2023 оны 9 сарын 11

Arslan.mn

"00 03 УНЦ" улсын дугаартай буюу ногоон дугаартай цахилгаан "Chongqing" маркийн машин бензин аваад зогсож буй бичлэг сошиал орчинд цацагдаж олны шүүмжлэлийг дагуулж буй.

Тэгвэл энэ талаар ТЦА-аас тодруулахад " Цахилгаан машины дугаартай холбоотой асуудлыг Авто тээврийн үндэсний төв хариуцдаг" гэв.

АТҮТ-өөс тодруулахад "Цахилгаан бензин хосолсон машинд "ногоон дэвсгэр" бүхий улсын дугаар өгдөггүй. Тухайн машин яагаад цахилгаан дугаар авсныг мэдэхгүй байна. Үүнийг бид шалгаж байна" гэсэн  мэдээллийг өглөө. 

Тэгэхээр "00 03 УНЦ" улсын дугаартай машин ногоон дугаар зүүх “эрхгүй” машин байжээ.

Ташрамд дурдахад, ногоон дэвсгэр бүхий улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/613 тоот захирамжийн дагуу нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлөхгүй,  дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцох юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
angry an post
2
650689
5 эможи

зочин
2023-09-11 22:06
Үнэн дуракууд юмаа. АТҮТ нь ч мэдэхгүй наасан. ЖООХОН ЮМ УНШААЧ тэнэгүүдээ.
Зочин
2023-09-11 20:38
Дашримд гэхийг Ташрамд гэж бичдэг ацнуудыг ташраар нь цавччих юмсан..
Зочин
2023-09-11 16:12
Ene mashin tsahilgaan generator toi bolhoor green dugaar avch bolno gej bodoj bn sh de
Зочин
2023-09-11 14:46
eeeee malnuudaa 100% tsahilgaan mashin shdee benzin hiideg n generator ajillaj bj tsenegeeree yavdag Benzin motor bish electric vehicle Li geed haigaad uz buun medemhii pyznuud
keyboard_arrow_up