ЦЕГ: “АНУ”-ын Маршалын албанаас зохион байгуулж буй сургалтын нээлтийн үйл ажиллагаа боллоо

2023 оны 9 сарын 11

Arslan.mnЦагдаагийн ерөнхий газар, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчоо, мөн улсын Маршалын албанаас зохион байгуулж буй сургалтын нээлтийн үйл ажиллагаа /2023.09.11/ өнөөдөр Тусгай ажиллагааны газрын зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Arslan.mnСургалтын нээлтийн арга хэмжээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Амарсанаа, Тусгай ажиллагааны газрын дэд бөгөөд Ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Нямсайхан, Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсийн Аюулгүй байдал, хамгаалалтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнхбат, АНУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Бүс нутгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн атташе Жоел Ортез, АНУ-ын Маршалын албаны төлөөлөгч Брэндон Мак Мүллэн, АНУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал эрхэлсэн олон улсын товчооны хөтөлбөрийн зохицуулагч Ц.Эрдэнэхишиг нар болон бусад сургагч багш, сургалтад хамрагдаж буй алба хаагчид оролцсон юм.

Arslan.mn

Энэхүү сургалт нь энэ оны 09 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд хаагчдад АНУ-ын Маршалын албаны “Хуяглан хүргэх ажиллагаа”, “Гэмтлийн анхан шатны тусламж үзүүлэх”, “Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах”, “Хяналт тогтоох тактик”-ын талаар мэдлэг олгох, онол-практик хослон зохион байгуулагдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650685
0 эможи

keyboard_arrow_up