ИРГЭД: “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон нарыг шалгаж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хүслээ

2023 оны 9 сарын 11

Arslan.mn

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон болон төрийн өндөр албан тушаалтнууд 24,500 иргэний эрх ашгийг хохироож, "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар зогсоож байгаа талаар ахмадууд мэдээлэл өглөө.

Тэдний төлөөлөл "Эрдэнэт үйлдвэрийг тойрсон мафийн сүлжээ байна. Бид хувьд Эрдэнэтэд очиж ажиллаж байсан илгээлтийн анхны эзэд юм.

Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-тай 2015 онд 20 жилийн хугацаатай гэрээ байгуулан ашиглах болсон хоёр овоолгыг тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нар төрд эргүүлэн авна хэмээн "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг 2023 он гарсаар хоёр удаа тасалдуулсан. Улмаар хүдэр тээвэрлэлтийг зогсоосон. 

Энэ талаар 24,500 иргэдийн төлөөлөл тус үйлдвэрт санал хүсэлтээ удаа дараа илэрхийлж байна. Тэд иргэдтэй зүй бусаар харьцаж хүчирхийлсний улмаас 10 гаруй ахмад аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний хүлээн авах тасагт хавирга нь хугарч, ахар сүүл нь гэмтсэн, даралт ихэссэн байдалтай хүргэгдсэн. Ингэж тэмцсэний эцэст 2022 оны наймдугаар сарын 17-ны өдөр хүдэр тээвэрлэлтийн үйл ажиллагааг хоёр сар явуулахаар болсон.

Төрийн нэрийг барьж, хувьцаа эзэмшигч 24,500 иргэний эрхэд ноцтой халдаж байгаа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарыг шалган үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хүссэн албан бичгээ хүргүүлж байна" гэв. 

Тэд  энэ асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооны дарга Б.Цэнгэл нарт хандаж, албан тоот хүргүүлж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650684
0 эможи

keyboard_arrow_up