SOS: Урсгал сөрж хөдөлгөөнд оролцсоны улмаас автомашинтай мөргөлдөж, ТАВАН ХҮН АМИА АЛДЖЭЭ

2023 оны 9 сарын 11

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 21 цаг 23 минутад Ховд аймгийн Ховд сум, Улаанбураа багийн нутаг дэвсгэрт “Автомашинууд мөргөлдөж, нэг машин нь шатаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. 

Тодруулбал, тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад “Toyota” маркийн “Prius” загварын 2 тээврийн хэрэгсэл мөргөлдөж, ослын улмаас 2 тээврийн хэрэгслийн жолооч, зорчиж явсан 3, нийт 5 хүн амь насаа алдаж, 2 зорчигч гэмтсэн байна. Амь насаа алдсан иргэдийн 3 нь ослын газар дээр, 2 нь эмнэлэгийн тусламж авсан хэдий ч гэмтлийн улмаас амь насаа алджээ. Урьдчилсан байдлаар жолооч “С” нь замын урсгал сөрж хөдөлгөөнд оролцсоны улмаас эсрэг урсгалд зорчиж явсан “Toyota” маркийн “Prius” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, шатсан нөхцөл байдал тогтоогдоод байна.

Иймд иргэд, жолооч Та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 

  • Үзэгдэх орчин хязгаарлагдмал замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх, амжих байх гэсэн эрсдэлтэй үйлдлээс осол гардаг,
  • Замын нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох,
  • Холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, тэнхлэг тохиргоо хийлгэх болон явах эд ангид эвдрэл, гэмтэл үүссэн эсэхийг сайтар шалгах,
  • Хэт ядарсан үед болон архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихгүй байх, 5. Жолоодох эрхийн үнэмлэхгүй болон насанд хүрээгүй хүнд жолоо шилжүүлэхгүй байх,
  • Гэрэл шилжүүлэх нь өөдөөс ирж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл гэдгийг анхаарч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлээрэй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
12
ouch an post
2
confuse an post
angry an post
1
650676
17 эможи

Зочин
2023-09-12 19:28
Машин бариад мэдрэл юм шиг явдаг нусан дарцгуудаа үхэх мөрөөрөө үхээрэй. Зүгээр мөрөөрөө яваа хүмүүсийн аминд бүү хүрээрэй
Novsh
2023-09-12 18:40
Zamiin tsagdaa nar dyrmeeree yavj baigaa xynd torguuli tavidaggyi. Tolyylexgyi bol ene met allaga,tygjrel zogsoxgyi shyy dee
Зочин
2023-09-11 22:01
Мөрөөрөө явж бсан хүмүүс л харамсалтай байна.
Зочин
2023-09-11 12:53
Архи уугаад машин бариад бга новшнуудыг насаар нь шоронд хатааж шонд дүүжлээч
Т
2023-09-11 12:48
Аа яа яа энэ өөрийгөө ч өөрөөлийг ч ер нь юугч хайрладаггүй пүүжгээ унасан эргүү ацнуудыг яанаа.хөдөө гадаа явах соёлгүй,хог тарьж хэрүүл хийж хаа сайгүй хүнд гай болсон жинхэнэ монгол ооркуудыг бүгдий н африк явуулчих юмсан.
keyboard_arrow_up