Айл өрхийн ХАЛААЛТ баасан гарагаас ирнэ
2023 оны 9 сарын 11
Эрчим хүчний сайдын тушаалаар халаалтын хугацааг найман сараар тогтоосон байдаг.
Тодруулбал, 2023 оны 09 сарын 15–наас 2024 оны 05 сарын 15-ны өдрийг хүртэл хэрэглэгчдийн дулааны эрчим хүчээр хангагдана. Эрчим хүчний яам 2023 оны 09 сарын 15 –наас эхлэн нийт хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах болсныг мэдэгдэж байна.
Тиймээс халаалтын шугамын засвар үйлчилгээ хийж байгаа албан байгууллагууд, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон айл өрхүүд засвар үйлчилгээний ажлуудаа дуусгахыг анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650656
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс