Айраг зөөсөн түргэний машин НТТТ-ийнх машин биш

2023 оны 9 сарын 10

Arslan.mn

Яаралтай түргэн тусламжийн машиныг зориулалтын бусаар ашиглаж, савтай айраг зарж байна гэх иргэний шүүмжлэл цахим орчинд өрнөсөн. 

Тодруулбал түргэний машинаас дээлтэй хүн бууж ирээд савтай айраг гаргаж байхыг харсан нэгэн иргэн фэйсбүүк хуудсандаа ийнхүү сэтгэгдлээ нийтэлжээ. 

Энэ асуудлын хүрээнд Нийслэлийн Түргэн Тусламжийн Төв (НТТТ) дараах мэдэгдлийг гаргасан байна. 

Тус мэдэгдэлд "Нийслэлийн түргэн тусламжийн төв нь нийслэлийн зургаан дүүргийн иргэдэд газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг 24 цагаар тасралтгүй хүргэн ачаалалтай ажилладаг билээ.

Мөн автомашин бүр дээр GPS төхөөрөмж суурилуулан хяналт тавьж, зөвхөн түргэн тусламжийн үйлчилгээнд ашиглаж байна.

Тус төвийн түргэн тусламжийн автомашинууд нь урд, хойд талдаа “Түргэн тусламж” бичиглэлтэй, хоёр хажуу талдаа хөх өнгийн дэвсгэр дээр цагаанаар “Нийслэлийн түргэн тусламжийн төв” хэмээх бичиглэл, хөх өнгийн логотойгоороо бусад хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлгийн автомашинуудаас ялгагддаг.

Улаанбаатар хотын хэмжээнд манай төвөөс гадна хувийн хэвшлийн болон төрийн өмчит эмнэлэг бүрд эмнэлгийн машин байдаг. Зарим иргэн эмнэлгийн бус үйлчилгээнд явж буй автомашины зургийг авч манай байгууллагын автомашин мэтээр цахим орчинд түгээж буруу мэдээлэл тарааж байна.

Зураг дээрх тэмдэглэгээнээс өөр өнгийн тэмдэглэгээтэй автомашин нь манай НТТТ-ийн машин биш болохыг мэдэгдэж байна" хэмээн дурджээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650645
0 эможи

keyboard_arrow_up