ОСНААУГ ХАБЭА-н хяналтын ажлыг газар дээр нь хийж ажиллалаа
2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу ХАБЭА-н хэлтсийн дарга Г. Идэрбаяр, ХАБЭА-н инженер, сургагч багш О.Ган-Эрдэнэ болон холбогдох ажилтнууд 09 дүгээр сарын 06-07-ны өдрүүдэд нийслэлийн хөрөнгөөр оруулалт болон өөрийн хөрөнгөөр хийгдэж байгаа Баянгол дүүргийн 4-р хороо УДД-78 дугаар төвийн харьяа 58-р байрны халаалтын шугам, Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо УДД-131 дүгээр төвийн харьяа 54-р байрны гадна шугам, Сүхбаатар дүүргийн 11-р хороо УДД-154 дүгээр төвийн 2-р хэлхээний халаалтын шугам өргөтгөх их, урсгал засварын ажлуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах үүрэг өгч ажиллалаа.









