Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна
Тендер шалгаруулалтын нэр:
Адаг-Баргилт 35кВ ЦДАШ-ийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах
Тендер шалгаруулалтын дугаар: МРЦМ/202306545
1. Монголросцветмет” ТӨҮГ нь “Адаг-Баргилт 35кВ ЦДАШ-ийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Хэнтий аймаг Дархан сум, Бор-Өндөр сумын зааг 4,7 км 35кВ-ын 1 хэлхээт ЦДАШ-ийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах үйлчилгээ болно.
3. Зөвлөх үйлчилгээ нь дараах багцуудаас бүрдэнэ: Багц үгүй
4. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
- Байгууллагын ерөнхий танилцуулга,
- Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар,
- Тусгай зөвшөөрөл,
- Татварын тодорхойлолт зэргийг ирүүлнэ.
- Чадварыг нэмэгдүүлж, сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 08 дугаар сарын 04–ний өдрийн 09 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагаас өмнө цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ.
“Монголросцветмет” ТӨҮГ









