“Нохой нь хүн хазвал иргэнийг 5.4 саяар торгож, нийтэд тустай ажил хийлгэнэ“

2023 оны 9 сарын 08

Arslan.mn

Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие мах бодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх юм байна.

Тодруулбал,  орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 450.000-5.400.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол 5.400.000-27 сая төгрөгөөр торгох, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650614
2 эможи

keyboard_arrow_up