Р.Сэддорж: Өнөөдөр маш харамсалтай үйл явдал боллоо, Нохойд хазуулсан эмэгтэйг ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл тусламж ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Өчигдөр нэгэн эмэгтэй рүү олон золбин нохой дайрч буй бичлэг цахим орчинд тавигдсан билээ. Уг үйл явдал Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болсон бөгөөд энэ талаар Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж өөрийн цахим хуудсандаа ийн бичжээ.
Тэрээр, Өнөөдөр маш харамсалтай үйл явдал боллоо. Нохойд хазуулсан эмэгтэй эмнэлэг дээр 10 гаруй оёдол тавиулсан хүнд гэмтэлтэй эмчилгээ хийгдэж байна. Хажуугаар нь гарсан тээврийн хэрэгсэлтэй явсан жолоочид иргэн хүнийхээ үүргээр сэтгэл гаргаагүйд харамсаж байна. Эмнэлгийн яаралтай шаардлагатай тусламжийг үзүүлж байна.
Дөнгөж сая Даланзадгад сумын удирдлагуудад таслан сэргийлэх золбин нохойн устгал хийх, тэжээвэр нохойг өдрийн цагаар уяанд нь байлгах айл өрхийн үүрэг хариуцлагыг сайжруулах, иргэнийхээ үүргийг биелүүлээгүй иргэнд хариуцлага тооцох зэрэг талаар чиглэл өгч үүрэгжүүллээ. Ар гэртэй нь холбоотой байгаа. 3 хүүхдийн ээжид хөдөлмөрийн чадвартай болж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх хүртэл нь тусламж дэмжлэг үзүүлнэ” гэжээ.