Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ой хээрийн түймэр гарч, 2400 га талбай өртжээ

2023 оны 9 сарын 07

Arslan.mn

Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Лаг” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.06-ны өдрийн 14:50 цагт аймгийн ОБГ-т бүртгэгджээ.

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 09.06-ны өдрийн 18:40 цагт бүрэн унтраасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650577
0 эможи

keyboard_arrow_up