ИРГЭН: Төрийн нэр барьсан шимэгчидтэй таарлаа

2023 оны 9 сарын 07

Arslan.mn

Нэгэн иргэн цахим хуудаснаа "Би гэж хүн 2 хонгийн өмнө Завхан аймаг руу ачаа хүргээд буцаад гарах гэж байхад 60 гаран насны ах, эгч хоёр ирээд нэг тонн чацаргана Улаанбаатар оруулаад өгөөч, "250 мянган төгрөг өгье" гэсэн. Машинаар хоосон гарч байхаар аваад явъя гээд ачихаар боллоо.

Ах, эгч хоёр хоол, цай өгөөд нэлээн ярилцлаа. Завхан аймагтаа жижигхэн чацарганы талбайтай "өөрсдөө чацаргана" тарьдаг юм байна. Өргөстэй бутнаас  нэг сар орчим түүсэн гэнэ.  Намартаа хот руу оруулаад өөрсдөө зогсож борлуулдаг байна.  Би цаг эрт байсан болохоор ачиж аваад гарлаа.  Ах, эгч хоёр орой автобусанд сууна гэж байна. Маргааш өглөө эрт аваарай гэлээ.

Гэтэл 9 сарын 06-ны өдрийн өглөө 20 цагт ганцаараа нойргүй шахуу явж байж  Эмээлтэд орж ирлээ. Энэ төрийн нэр барьсан ШИМЭГЧТЭЙ таарлаа. Өөрөө хууль мэддэг ч шинж алга 1 тонн дутамд сая төгрөг өгөх ёстой л гэнэ, гарал үүслийн  бичиг л гэнэ. Би учир байдлаа хэллээ ойлгох ухаан алга , үнэмлэх машины гэрчилгээ авчаад 2 цаг гаран  ЗОГСЛОО. Сүүлдээ  өгсөн дансанд нь хэдэн төгрөгийн шилжүүллээ. Бас залгаад тэд орсон уу гэж шалгаж байдаг шүү.  Бид өгсөөр, энэ шимэгчид авсаар байгаад их л муу зан сурсан байна." хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
6
650572
10 эможи

1
2023-09-08 04:58
Нэг хэсэг нь хоолтой хоолгүй бүсээ чангалж татвар төлнө нөгөө талд нь хулгайчууд нь хувцсандаа багтахгүй болтлоо хуу сорж иднэ
Иргэд
2023-09-08 04:54
Иргэн ААН нэгжээ ялгаж салгаж татвараа тавь. Хөл хүчээ ургаж төлсөн татварын мөнгөөр юу хийж бүтээж байгаа билээ. Төрийн нэртэй хулгайчууд хулгайлж гэдсээ чиртлээ тансаглаж байга биз дэ
Иргэн
2023-09-08 04:48
Энэ их татвар дарамтан дор хэн хөдөлмөрлөхийн жоохон багцаатай байлдаа өчнөн жил хөдөлмөрлөж баж сая нэг өгөөжөө хүртэх гэтэл өчнөөн татвар бичиг цаас дарамт . Гарал үүсэлийн бичигч яахан шаардах зүйл . 1тонн сая гэнүү даварцын цалин хөлс хоол унд бинзен тос унаа тэрэг өчнөөн хөдөлмөр. Татвараа авж болно гэх дээ багцаатай байлдаа. Том том ААН биш ш дээ.
Зочин
2023-09-07 19:53
Одоо иймэрхүү зүйлд ард нийтээрээ шүгэл үлээдэг болж байгаа. Удахгүй эд нар гишгих газаргүй болно.
Зочин
2023-09-07 13:07
НААДАХ Ч МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН БАЙЦААГЧ Ш ДЭЭ
Zzochin
2023-09-07 12:59
Muusain novshnuud vumaa olon
Хаха
2023-09-07 11:49
Нам дагасан өлөн эр эм том жижиг хорхоонуудын нэг монгол хэзээ мөдгүй өр зээлэнд живэнэдэээ
keyboard_arrow_up