М.Бадарч осолд ороогүй бол өнөөдөр хэвлэлийн хурал хийх байжээ
Улсын Арслан М.Бадарч авто осолд орсон тухай мэдээлэл цацагдсан.
Энэ талаар холбогдох эх сурвалжаас тодруулахад "Үнэн" хэмээн баталгаажуулсан юм.
Түүнчлэн Цагдаагийн Ерөнхий Газраас "Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 6-ны 07:41 цагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баясах трейд ХХК-ийн хашаанаас урагш 2.5 километр зайтай Богд уулын ар бэлд иргэн “Б” нь улсын дугааргүй UTV маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэгдсэн гэх мэдээлэл бүртгэгджээ.
Уг мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар шалгаж байна" хэмээв.
Мөн тэрээр өнөөдөр үдээс хойш допинг хэрэглэсэн эсэх асуудлаар хэвлэлийн бага хурал хийх гэж байсан бөгөөд "Сэтгэл санаа муу байна. Жаахан агаар амьсгалаад ирье " гэж машинаа унаж гараад ийн харамсалтай явдал болжээ.