Хятадад ял эдэлж буй Монгол улсын иргэдийг ялтан солилцоогоор СОЛИЛЦОНО
2023 оны 9 сарын 06
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр, "БНХАУ-ын зүгээс тус улсад ял эдэлж байгаа манай улсын тодорхой тооны иргэдийг хүлээлгэж өгөхөөр таатай мэдээлэл ирсэн. Миний бие БНХАУ-д очиж хариуцсан салбарын сайдтай нь уулзалт хийж, гэрээ хэлэлцээр хийх төлөвлөгдсөн ажлууд байна. Энэ авлигалын хэрэгт холбогдсон биш харин өөр хэрэгт холбогдсон ялтан шилжүүлэх хүрээнд хийгдэнэ. БНХАУ-д ял эдэлж байгаа манай улсын олон тооны иргэдийг ялтан шилжүүлэх журмаар солилцоно.
Бид хоёр талдаа гэрээнийхээ дагуу хүлээсэн үүргийн хүрээнд ажиллаж байна" гэв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
650560
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс