ТОДРУУЛГА: Цагдаагийн дүрэмт хувцастай төстэй хувцас өмссөн иргэнийг зодож буй бичлэгийн дагуу ШАЛГАЖ байна

2023 оны 9 сарын 06

Arslan.mn

Цахим орчинд өнөөдөр "Нэгэн залуу цагдаагийн албан хаагчийг зодож, ухаан алдуулж буй" бичлэг тавигдсан. Энэ нь нэлээн шүүмжлэл дагуулж байгаа юм.

Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад "Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн алба хаагчтай төстэй хувцас өмссөн иргэнийг зодож буй дүрст бичлэг түгээгдсэний дагуу тодруулахад иргэн “С” гэгч нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Драгон” орчмын автомашины зогсоолын хөдөлгөөнийг сайн дураараа зохицуулж явдаг иргэн “Б”-г зодсон үйлдлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газар тогтоон шалгаж байна. 

Иргэн “Б” нь цагдаагийн алба хаагч биш бөгөөд гэрэл ойлгогчтой хантааз, гэрэл асдаг дохиур мод хэрэглэн сайн дураараа зогсоол дээрх автомашины хөдөлгөөнийг зохицуулж явдаг, аль нэгэн байгууллагад харьяалалгүй иргэн байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
1
650552
5 эможи

Зочин
2023-09-08 11:53
Сайн дураараа тэр түгжрэлийг зохицууож байсан хүнийг зодох хамаагүй юу? Харин ч цалин мөнгө нэхэхгүй сайн дурын ажил хийж байсан юм бишүү? Мөнгөний төлөө явдаг бол хүн сэтгэл сайтай нь алуулах ч хамаагүй юу? Тэр хүн хайрлах сэтгэлгүй зодсон нөхөрт арга хэмжээ ав. Чадахгүй бол нийгмийн сүлжээнийхэн илрүүлж ёс суртахууны байж ядталаа ичих арга хэмжээ авах байх даа
Зочин
2023-09-06 15:23
Цагдаа биш гээд өнгөрөөх юм уу. Наад мэдээлэлээ зөв зүйтэй хаяг нэр өгч бичиж байгаа ч . Үг үсгийн, яриа хэллэгийн алдаа юунд хүргэдгийг хүн бүхэн мэддэг болсон доо
Hogjson orni tsagaanar ymar bna tegej huulichilaach zambraa alga
2023-09-06 13:38
Tsagaagaas huuliaas aidag gazar juramtai bn
Irgen
2023-09-06 13:36
Tsagdaa bish baisan geed yadin hatuu arga hemjee avaarai tsagdaagiin zaluus ch bas ajil hiih nutsulgui baigaa ni unen sh de bichleg hiigeed l ajilaas mi halaad ugui bol er emgui tsohij zodood
keyboard_arrow_up