Нярай хүүхдээ санамсаргүй хөхөөрөө дарж амь насыг нь хохироосон эмэгтэйд тэнсэн харгалзах ЯЛ ОНООЖЭЭ

2023 оны 9 сарын 06

2023 оны зургаадугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 30-нд шилжих шөнө Багануур дүүргийн дугаар хороонд оршин суух эмэгтэй өөрийн төрсөн хүүхэд нэг сар 29 хоногтой хүүхдийг шөнө хөхүүлж байхдаа унтсаны улмаас хөхөөрөө ам, хамрыг нь дарж болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон байна.

Тус хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх наймдугаар сарын 23-ны өдөр хэлэлцээд 24 настай ээжид нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
650538
3 эможи

Зочин
2023-09-07 10:59
Харамсалтай тохиолдол хүн үрээ юу гэж санаатай яахав дээ бусад хулгайч нартаа ял өгөөчээ
keyboard_arrow_up