Бүхээгт хавчуулагдсан иргэнийг ЭСЭН МЭНД гаргажээ

2023 оны 9 сарын 06

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын Цөх багийн “Номт” гэдэг газар авто замын хажууд зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөжээ.

Сүхбаатар сумаас зүүн хойд зүгт 10 км-т нэг хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр 00:30 цагт хүлээн авсан байна.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 00:47 цагт очжээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн “Бонго” загварын автомашины араас мөн чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан  иргэн Г-ийн “Приус-41” загварын автомашинаа мөргөжээ.

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат иргэн Г/43 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650531
0 эможи

keyboard_arrow_up