ИРГЭН: 2 хоног цэцэрлэгт яваад сэтгэл санаа нь хямарч байгаа хоёр настай хүүхдийг ийм царайтай болгочихлоо

2023 оны 9 сарын 06

Arslan.mn

Нэгэн иргэн цахим хуудастаа "Хан-Уул дүүргийн 12-р цэцэрлэгт хүүхэд маань яваад 2 дахь хоногтоо нүднээсээ хазуулчихсан байлаа. Үүнээс гадна 4 хүүхдийг хазсан байсан. Ангид нь туслах багш байхгүй. Үндсэн багш нь хөөрхий минь 40 хүүхдийг ганцаараа өдөржингөө хардаг гэж байна. Хяналтын камер байдаг боловч тогонд залгаж ажиллуулаагүй байж арай хариуцлагагүй байна. Нэгхэн багш тийм олон хүүхдийг яаж харах вэ? Ажлын ачаалал, цалин хөлс нь хэд билээ. Туслах багш олдохгүй байгаа гэнэ. Мэдээж хэн тэнд ажиллахыг хүсэх вэ? Цалингаа нэмээд боловсон хүчнээ нэмэгдүүлээч! Дөнгөж 2 хоног дээрээ цэцэрлэгт яваад сэтгэл санаа нь хямарч байгаа хоёр настай үрийг минь дээрээс нь ийм царайтай болгочихлоо. Одоо бүр л цэцэрлэгээс айж уйлах болно. Хүүхдийн сэтгэл зүйд хүртэл ямар хэцүү байгаа бол? Хүүхэд чинь хүн хазаж байхад анхнаас нь ойлгуулж хэлээд цэцэрлэгт явуулахад нь бэлдээч! Дээрээс нь хүүхдүүдийн идэж уусан аяга тавгийг багш нь өөрөө угаадаг гэж байна! Тэр олон хүүхдийг харангаа шүү. БАГШ бол хүүхдээ л харах хэрэгтэй биздээ? Боловсрол, шинжлэх ухааны яам цааш нь зохих байгууллагад нь гомдол гаргах болно." хэмээжээ.

Бид энэ талаар тодруулаад эргэн мэдээлэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
650527
6 эможи

Зочин
2023-09-06 19:39
Зарим нь бүр уншаад ойлгодоггүй наасан туслах багшгүй үндсэн багш нь хүүхэдээ дийлэхгүы хүүхэд хүүхдийнхээ хацарнаас хазажчихжээ. Нэргүй гэнэ үү оылголтын сааталтай авгай багшийг идлээ
Зочин
2023-09-06 17:24
2 хоног болвуу гүйюу САДИСТ үндэстэн гээд шаачхиймдаа!! оркууд
Нэргүй
2023-09-06 12:39
Энэ багш нарыг өмөөрөөд байгаа хүмүүст хэлэхэд хүний хүүхдийг арьс махнаас нь зулгааж цохиж нүдэж хүмүүжүүлдэг цэцэрлэг хэзээч байж боломгүй хүүхэдтэй харицаж чадахгүй тийм их бухимдаад байдаг бол зүгээр багшилахаа болих хэрэгтэйшдээ ийм нялх үрсийг ингэж тамалж байдаг хөгийн новш гэж хэлий бүр өр өвдөж
Нараа
2023-09-06 09:10
цэцэрлэгиин багш нар хэцүү бнаа олон хүүхэдтэй гэртээ ганцыгаа харах хэцүү байхад яаж болж байдаг болоо гэж боддог шүүдээ
Төөгөө
2023-09-06 09:00
Тэсж байдаг юм бол гэж гайхдаг шүү...залуу хүмүүс халшраад зугтах нь аргагүй юм байна лээ
Төөгөө
2023-09-06 08:56
Цэцэрлэгийн багшийн ажил Монгол улсад хамгийн хүндтэй бөгөөд хүнд ажил шүү...өглөө гэрээсээ цоглог гараад орой хагас галзуу болтлоо ядарчихсан ирдгийг хүмүүс мэддэг болов уу...40 50хүүхэдийн шуугианд яаж
Зочин
2023-09-06 08:41
Нэг анги хэтэрхий олон хүүхэдтэй тэгээд буруу эрхэлсэн хүүхдүүд багшийн үгийг ойлгох ч үгүй бусдад авир гаргахад багш л бурууддаг ийм байхад хэн энд ажиллаж тамаа эдлэж аягүй бол шоронд орно. Тэгсэнээс хүүхдээ хараад ширхэгийн бараа зарж онлайн ажил хийсэн нь дээр болсоон
keyboard_arrow_up