ЦЕГ: “13 настай охиноо хүчиндүүлсэн“ хэмээн худал мэдээлэл өгсөн нь тогтоогдсон

2023 оны 9 сарын 05

Arslan.mn

Олон нийтийн цахим сүлжээнд “13 настай охиныг бусдад хүчиндүүлсэн хэргийг цагдаа шалгалгүй тохиролцчих гэжээ” гэх мэдээлэл өчигдөр буюу есдүгээр сарын 04-ний өдөр цацагдсан. 

Тэгвэл өнөөдөр ЦЕГ-аас энэ талаар тодруулахад "2023 оны тавдугаар сард Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 13 настай хүүхэд бусдад хүчиндүүлсэн гэх гомдол, мэдээлэл бүртгэгдээгүй байх ба цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэлээ. 

Шалгалтаар иргэн “С” нь 13 настай охингүй /насанд хүрсэн 1 хүүхэдтэй/, хэвлэл, мэдээллийн байгууллагад ярилцлага өгөхдөө өөрийн нэрийг “Оюунаа” гэж худал танилцуулан “13 настай Ц гэх охин нь бусдад хүчиндүүлсэн” талаар худал мэдээлэл өгсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна.

Олон нийтийн цахим сүлжээнд эх сурвалж тодорхойгүй, мэдээллээ нягтлаагүй, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650523
7 эможи

Uuganaa
2023-09-06 00:39
Neguun.mn bugd haalguulii ajiliin zogsoohoor davalgaalii
Boldbayr
2023-09-06 00:38
Ene neguun site dandaa shantaach hj us honzon avch tsagdaag harluulj bha bolimoor yum dandaa tsagdaagiin medeelel meldeh yum ajillaa hiigeed ta naraas bolj ajillah sonirholgui bolj l bgaa bhdaa
сансар
2023-09-06 00:36
Зарим сайтууд иргэлийн толгойг угаахаа болимоор юм үйл ажиллагааг нь шууд зогсоовол тарна
keyboard_arrow_up