ШУУРХАЙ: Тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны 2 хүүхдийг “авч явахыг завдсан“ эмэгтэйг СААТУУЛЖЭЭ

2023 оны 9 сарын 05

Arslan.mn

Өнөөдөр цахим орчинд нэгэн эмэгтэй 2 хүүхдийг нь хулгайлахыг завдсан тухай бичлэгийг байршуулсан.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 19 цаг 29 минутад Дархан-Уул аймгийн Дархан сум, 10 багт “Манай хоёр хүүхдийг авч явах гээд байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, байрны гадна тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны 2 хүүхдийг хөтлөн явсан гэх 23 настай, эмэгтэй “Н” гэгчийг саатуулан, шалгалтын ажиллагаа явуулж байна. 

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тэдэнд тавих анхаарал, хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
650511
2 эможи

Иргэн
2023-09-05 22:42
Балиар юм худлаа жүжиглэж байгаа ч юм билүү? Хүний нялх үрсүүд тайван тоглох ч аргагүй болох нь уу?!
Зочин
2023-09-05 18:04
Ээ хөөрхий сэтгэцийн өвчтэй юм бна.
Irgen
2023-09-05 15:58
Setgets eruul bish hun bn, hoorhii. Yaana daa.
059
2023-09-05 15:29
Сэтгэцийн эмгэгтэй юм уу
keyboard_arrow_up