Алтай хотхоны урд байрлах ШТС-ыг буулгахаар үлдэгдэл түлшийг соруулж байна

2023 оны 9 сарын 05

Arslan.mn

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Алтай хотхоны урд байрлах “Шунхлай трейдинг” ХХК-ийн шатахуун түгээх станц нь Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүс үерийн далан бүсийн онцгой хамгаалалтын зурваст байгаа учир албадан буулгахаар  болсон.

Иймд өнөөдөр тус ШТС-ын үлдэгдэл шатахууныг соруулж байна. 

ШТС нь онцгой объект учир энгийн барилга байгууламжуудыг өөрсдийн хүчээр холбогдох байгууллагуудтай хамтран буулгана хэмээн нийслэлээс мэдээлж байсан юм. 

Үлдэгдэл бензин, түлшийг соруулах ажлыг тус компаниас зохион байгуулж, НОБГ-аас газар дээр нь хяналт тавин ажиллаж байгаа аж. 

Одоогийн байдлаар 42,000 литр бензин соруулж дууссан бөгөөд үлдэгдэл дизель түлшийг соруулах ажил хэвийн үргэлжилж байгаа юм байна. 

Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан болон станцын эрхлэгч нарт аюулгүй ажиллагааны зааварчилгыг өгч ажиллаж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
650510
1 эможи

keyboard_arrow_up