Алтанбулаг суманд зам тээврийн осол гарч нэг иргэн төмөр эд ангид хавчуулагдсан байсныг ЭСЭН МЭНД гаргажээ
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Цөх багийн “Номт” гэдэг газарт Сүхбаатар сумаас зүүн хойд зүгт 10 км замд авто замын хажууд зогсож байсан бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг 09.05-ны өдрийн 00:30 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 00:47 цагт очиход Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд зорчиж явсан иргэн Т-ийн “Бонго” загварын автомашины араас мөн чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ийн “Приус-41” загварын автомашин мөргөж, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат иргэн Г/43 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.