ТОДРУУЛГА: СХД-ийн 26 дугаар цэцэрлэгийн туслах багш “хүүхэд зодсон“ гэх асуудлыг ШАЛГАЖ байна

2023 оны 9 сарын 05

Arslan.mn

Нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа "26-р цэцэрлэгийн багш битгий давраад байгаарай" хэмээн өөрийн бухимдлаа илэрхийлжээ.  Тэрбээр  "Дүүгийн маань 2 настай нялх үрийг ийм болтол нь зодчихоод энийгээ санаандгүй чанга барьчихсан чинь ийм болчихсон гээд худлаа уучлалт гуйсан болоод өнгөрнө гэж бодоо юу. Далнаас барина гэж юу байдаг юм. Барих боломжгүй газар байхад чанга барьчихсан чихши.

СХД-ийн 26-р цэцэрлэгийн туслах багш гуай давраад байгаарай. Зохих газарт нь гомдол гаргана гэж мэдээрэй. Энийг бол би хүүхэд зодсон гэж хэлнэ. Ганц алгадахад ч ийм болохгүй байх шүү. Яадаг яргачин бэ.

Энгэр дээрээ Алдарт эхийн 1,2-р одон гялалзуулчихаад нялх амьтныг ийм болгох сэтгэл бас байна аа арай ч дээ" хэмээжээ.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Дээрх мэдээлэл нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна. СХД-ийн цагдаагийн газрын I хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхэд шалгалтын ажиллагаа явуулахаар холбогдох ажиллагааг эхлүүлээд байна" гэв.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
4
650493
6 эможи

keyboard_arrow_up