Хоёр тэрбум төгрөгийг НӨАТ-ын хуурамч шивэлт хийж, 200 сая төгрөгийн татвараас зайлсхийжээ
2023 оны 9 сарын 04
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 01-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 31.874, мөрдөн байцаалтын 2474 хэрэгт хяналт тавьж, нийт 150 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал
- “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Н нь 2 тэрбум төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч цахим шивэлт хийж, 200 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэргийг Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
650462
3 эможи
Зочин
2023-09-04 20:34
Хуурамч НӨАТ шивдэг Бүлэглэлийг Илрүүлж Татварыг нь төлүүлэх хэрэгтэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс